This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 1 сар » 31 » Хараагүй хүмүүст зориулсан бургер
23.03
Хараагүй хүмүүст зориулсан бургер
Өмнөд Африкийн түргэн хоолны Wimpy сүлжээ ресторан рекламны компанит ажлынхаа хүрээнд хараагүй хүмүүст зориулсан бичиг бүхий бургер худалдаанд гаргажээ. Энэ тухай уг сүлжээний Facebook дэхь хуудсанд тавигдсан видеонд өгүүлж байна.Энэ ажиллагааг хараагүй хүмүүст зориулж Брайл үсгээр шивсэн хоолны цэсийг сурталчлах ажлын хүрээнд зохиосон байна. Wimpy компани дээрх тусгай бургер дээрээ гүнжидийн үр ашиглан Брайл үсгээр "100 хувийн махаар хийсэн энэ бургерыг танд тусгайлан зориуллаа” гэж бичжээ. Дараа нь компанийхан үүнийгээ ӨАБНУ-ын хараагүй хүмүүсийн 3 томоохон асрамжийн газарт түгээжээ.Бургерыг идэж үзсэн хүмүүс энэ тухайгаа болон Wimpy-гийн хараагүй хүмүүсийн хоолны цэсийн талаарх мэдээллийг найз нөхөддөө болон интернэтийн нийгмийн сүлжээнүүдээр түгээсэн байна. Ингэснээр, уг арга хэмжээний мэдээлэл 800 мянган хүнд хүрсэн гэж Wimpy-гийнхан мэдэгдэж байгаа юм.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 918 | Added by: DeviL | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]