This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 1 » Хятад улс дайнд бэлтгэж байна
23.17
Хятад улс дайнд бэлтгэж байна
БНХАУ-ын лидер Ху Жинтао тэнгисийн цэргийн флотын удирдлагад "дайнд бэлэн байх” тушаал өгчөө. Энэ тухай Хятадын сонин хэвлэлүүд өргөнөөр мэдээлж байна. Хятадын удирдагчийн энэ тушаал "зэвсэгт тэмцэл”, эсвэл "зэвсэгт мөргөлдөөн” гэж ойлгогдож байгаа ч цаад санаа нь илүү өргөн утга агуулж байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.Ху Жинтао дарга нэг сарын өмнө цэргийн дээд удирдагчидтай уулзахдаа мөн иймэрхүү мэдэгдэл хийж байсан билээ. Хятадын тэнгисийн цэргийн флот нэн богино хугацаанд шинэчлэгдэж, дайн мөргөлдөөнд бэлэн байхын тулд бүх хүчээ зузаатгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх ёстой хэмээн тэрээр хэлсэн. Хятадын цэрэг армийн санаархал түрэмгийлсэн хурдаар нэмэгдэж байгааг олон улсын экспертүүд нэг бус удаа онцлон тэмдэглэж байна. Саяхан тус улс анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй болсон бөгөөд флотоо шинэчлэхээр шаргуу ажиллаж байна.Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн юм. Ууулзалтын үр дүнг нууцалж байгаа ч Хятадын лидер Ху Жинтао тэнгисийн цэргийн флотоо шинэчлэх тал дээр эрс шийдэмгий алхам хийхээр зэхэж байгаа аж. Хэдийгээр хятадууд бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч БНАХУ-ын арми хуурай замынх хэвээр үлдэж байгаа ажээ. Одоогийн байдлаар Хятадын тэнгисийн цэргийн флот хүчин чадлаараа Америкийн тэнгисийн цэргээс ихээхэн хоцорч байгаа билээ.Тоймч, ажиглагчдын үзэж буйгаар, Хятад улс нь Америктай "байлдах” гэж бэлтгээгүй, харин Өмнөд Хятадын тэнгист Вашингтон, Бээжингийн өрсөлдөгч болж байгаа Вьетнам, Филиппинтэй "тулахаар” зэхэж байгаа аж. Хятадууд бүс нутагт ил тод түрэмгийлэл үзүүлж байна хэмээн Манила нэг бус удаа мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард мэдэгдэхдээ, Австралийн хойд эрэг дэх тэнгисийн цэргийн баазаа бэхжүүлж Өмнөд Хятадын тэнгис дэх хүч, нөлөөгөө өргөжүүлнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Мэргэжилтнүүдийн баталж буйгаар, гагцхүү АНУ энэ тал дээр Хятадтай бодитоор өрсөлдөж чадах ажээ. Гэвч Америкийн цэргийнхэн Ху Жинтао түрэмгийлсэн бодлого явуулна гэдэгт найдаж байгаа аж.Хятад, Америк, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд дээр бүрэн эрхээ тогтоохыг шаардаж, хоорондоо өрсөлдсөөр ирсэн юм. Тэдгээр арал, уснаас нефть, хийн орд газар илэрсээр байгаа нь улс гүрнүүдийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсээр байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1091 | Added by: DeviL | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]