This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 12 » Уитни Хьюстон таалал төгсөв
14.50
Уитни Хьюстон таалал төгсөв
Хөгжмийн ертөнцийн хамгийн гайхамшигт хоолойн нэг ахин эгшиглэхээ болив. Дуучин Уитни Хьюстон Лос Анжелесийн Беверли Хилтон дахь зочид буудлын өрөөндөө нас баржээ. Өчигдөр үдийн 15.55 минутад |Америкийн цагаар| түүний нас барсныг цагдаагийн эх сурвалж хийгээд дуучны бие төлөөлөгч мэдээлэв. Одоогоор ямар нэг гадны нөлөөнөөс болж нас барсан шинж тэмдэг алга байгаа гэдгийг цагдаа мэдээллээ.Маргааш хөгжмийн ертөнцийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслол Беверли Хилтон буудалд болно. Тэрбээр уг ёслолд зориулсан үдэшлэгт оролцож байсан юм. Хөгжмийн ертөнцийнхний хувьд энэ мэдээ маш том харуусал, гунигийг авчирч буй хэдий ч тэгтлээ гэнэтийн үйл явдал байсангүй. Учир нь дуучин Уитни Хьюстон сүүлийн жилүүдэд хар тамхи, архинд нэлээд донтох болсон билээ. Гэвч сүүлийн үед тэрбээр хорт зуршлаасаа салахаар эмчилгээ хийлгэж байсан. Дуучин Мариан Кэри Twitter дэх хуудсандаа "Манай ертөнцийн хамгийн гайхамшигт хоолойн эзэн, миний найз нас барлаа. Надад хязгааргүй их гунигтай байна” хэмээн бичжээ."Уитни Хьюстон поп хөгжмийн ертөнцийн нүүр царайг өөрчилсөн билээ. Эмэгтэй дуучин бүхэн урлагийн гараагаа эхлэхдээ Хьюстон шиг дуулахыг хичээдэг. Гэхдээ хэн ч хэзээ ч түүн шиг дуулж чадаагүй” гэх зэргээр түүний тухай харуусал, бахархал, гуниг хосолсон дурсамжууд хөвөрч байна. Тэрбээр ийнхүү 48 настайдаа хорвоог орхилоо."Чамайгаа би үүрд хайрлана” хэмээх дуугаараа Уитни Хьюстон сая сая хүмүүсийн сэтгэлд хайрлагдсан билээ. Гайхалтай дуучны дурсгалыг хүндэтгэн уг дууг ахин нэг удаа хамтдаа сонсоцгооё. Дууг энд дарж сонсоно уу.
Category: Оддын амьдрал | Views: 982 | Added by: DeviL | Rating: 0.0/0
Total comments: 1
# Зочин лхагва, 16.29
cry
0