This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 25 » Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил
13.24
Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил
  • Япончууд "Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.



  • Венецид "Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.



  • Калифорнийн Санта-Барбара дахь "Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж "Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.



  • Парист "Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.



  • "LEGOLAND” компанид (Калифорни) "Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.



  • Хельсинкэд "Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.



  • Цюрихийн нисэх онгоцны буудал дээр "Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.



  • Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) "Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах "Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй "Кокос”-той ажиллана даа.



  • АНУ-ын Мемфисийн "Peabody”-д "Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.



  • "Amanbagh”-д (Энэтхэг) "Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 852 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]