This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 25 » Шведийн гүнж охинтой болжээ
17.26
Шведийн гүнж охинтой болжээ
Шведийн угсаа залгах гүнж Виктория Стокгольм хотын эмнэлэгт амаржиж, охинтой болжээ. Тэрбээр Каролинска эмнэлэгт пүрэв гаригт орон нутгийн цагаар 04.26 цагт амаржиж, бяцхан охинтой болсон байна. Эх, нярайн биеийн байдал сайн байгаа тухай түүний гэр бүлийн зүгээс мэдэгджээ. 

Шведийн Ерөнхий сайд Фредрик Райнфелдт гүнж Виктория болон түүний нөхөр Даниэль нарт баяр хүргээд, Шведийн вант улсад бяцхан гүнж мэндэлж, хатдын эрин ирж буйг онцолсон байна. 

Гүнж Виктория болон Даниэль Уэстлинг нар 2010 оны зургадугаар сард Стокгольм хотноо гэрлэсэн бөгөөд ийнхүү анхны үрийнхээ зулайг үнэрлэж буй ажээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 751 | Added by: DeviL | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]