This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 26 » Жереми Эванс Slam Dunk-ийн аварга боллоо
17.42
Жереми Эванс Slam Dunk-ийн аварга боллоо
NBA All-Star Saturday Night буюу сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лигийн Бүх оддын бямба гаригийн үдшийн арга хэмжээ өндөрлөлөө. Уламжлал ёсоор энэ өдөр өрнөд ба дорнод бүсийн оддын бэлтгэл болж, хөгжлийн лигийн одод үзүүлэх тоглолт хийж, NBA-ын комиссар Дэвид Стерн мэдээлэл хийснээс гадна энэ өдрийн хамгийн чухал арга хэмжээ болох Shooting Stars /холимог оддын шидэлтийн тэмцээн/, Skills Challenge /ур чадварын тэмцээн/, Three-Point Contest /гурван онооны шидэлтийн тэмцээн/ болон Slam Dunk /цагариг дээрээс довтлох тэмцээн/-ийн шилдгүүд тодорсон юм.

Haier Shooting Stars буюу Холимог оддын тэмцээнд Нью-Йорк хотын баг анх удаа түрүүлсэн. Долоон жил гаруй NBA-ын талбайд гараагүй Аллан Хьюстон хоёр шатанд хоёуланд нь хамгийн гол шидэлт болох талбайн голоос хийх шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн. Ингэснээр Нью-Йорк хотын сагсан бөмбөгийн багийн холимог одод эхний шатанд 38,7 секунд, финалын шатанд 37,3 секундын амжилтаар аваргаар тодорчээ. 
"Сан-Антонио Сперс”-ийн хамгаалагч Тони Паркер ур чадварын тэмцээний аваргаар тодорсон. Нийт зургаан оролцогчоос эхний шатанд Паркер ганцаараа бүх даалгавраа 30 хүрэхгүй секундэд амжилттай гүйцэтгэсэн. Тодруулбал, Паркерийн амжилт 29,2 секунд байлаа. Харин финалын шатанд тэрбээр 32,8 секундэд даалгавраа гүйцэтгэснээр түрүүлсэн бол энэ шатанд шалгарсан "Бостон Селтикс”-ийн Ражон Рондо 34,8, "Нью-Жерси Нэтс”-ийн Дерон Уилльямс 41,4 секундын амжилт үзүүлжээ. 
Харин гурван онооны шидэлтийн аваргаар Кевин Лав тодорсон. Өнгөрсөн жилийн аварга, "Майами Хит”-ийн Жеймс Жоунс, талбайн эзэн "Орландо Мэжик”-ийн Рьян Андерсон, "Нью-Жерси Нэтс”-ийн Энтони Морроу, "Хит”-ийн Марио Чалмерс, "Оклахома Сити Тандер” нарын шилдгүүдтэй өрсөлдсөн Лав түрүүлэх магадлал хамгийн бага байсан ч нийт 17 оноо авснаар тэргүүлсэн. Лав эхний шатанд Майамигийн Марио Чалмерсийн хамт 18 оноо авсан бөгөөд нэмэлт 42 секунд сунгаж, шидэлт гүйцэтгэхэд Лав 5, Чалмерс 4 оноо авснаар Лав хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Эхний шатанд өнгөрсөн жилийн аварга Жеймс Жоунс 22 оноогоор тэргүүлсэн бол Дурант 20 оноо авчээ. Харин талбайн эзэн багийн төлөөлөл 17 оноо авснаар эхний шатнаас өрсөлдөөнийг орхисон юм.
Хоёрдугаар шатанд Лав, Дурант нар хоёул 16 оноо авснаар финалд шалгарсан бол Жоунс 12 оноо авсан. Улмаар ялагчийг тодруулах шийдвэрлэх шидэлтэд Дурант 14 оноо авсан бол Лав 17 оноо авснаар тэмцээний аваргаар тодорлоо.
Харин хамгийн сонирхолтой, олны анхаарлыг хамгийн ихээр татдаг Slam Dunk буюу цагариг дээрээс довтлох тэмцээнд "Юта Жазз”-ын Жереми Эванс түрүүлэв. Тэрбээр дэлхийн хэмжээнд гурван сая гаруй хүн оролцсон онлайн санал асуулгаар 29 хувийн санал авч, цагаригт довтлох тэмцээний аваргаар тодорсон байна.


Category: Мэдээ мэдээлэл | Views: 1000 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 1
# Зочин Ням, 17.47
nice nice cool cool cool cool cool
0