This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 28 » Хамгийн үнэтэй 10 - н Авто машин
18.33
Хамгийн үнэтэй 10 - н Авто машин

1. Bugatti Veyron Super Sports

 

1930-аад оны Type 55 болон 1990-ээд оны EB 110 гэсэн хоёр загвараас санаа аван бүтээж буй уг машин 1200 морины хүчтэй гэнэ. 2,400,000 ам.долларын үнэтэй энэхүү хүчирхэг спорт машин хүч чадлаараа сүүлд гарсан Hennessy Venom GT машинтай ижил ажээ. Bugatti Veyron Supersport нь өмнөх загваруудаасаа даруй 300 килограммаар хөнгөн жинтэй болж байгаа нь том дэвшил юм. Үүнийхээ ачаар 415 км/ц хүртэл хурдлах боломжтой боломжтой юм. Гэхдээ тусгай хувилбар 431 км/ц хүртэл хурдалж, дэлхийн хурдны рекорд болоод дэлхийн хамгийн хурдан автомашин болоод амжсан билээ. Энэ тансаг зэрэглэлийн уналгыг ердөө 30 ширхгийг үйлдвэрлэж байгаа аж.

2. Pagani Zonda Clinque Roadster

1.850.000 америк доллараар үнэлэгдэж байна. Ихэнх өндөр үнэтэй машинууд гаднах чамин өнгө үзэмжээрээ ялгардаг. Үүнээс гадна Паганийн авто үйлдвэр нь дэлхийд тэр дундаа европын орнуудад уралдааны арьс сайтай машин гэдгээрээ гайхагдаж байгаа үйлдвэр юм. Үнийн жагсаалтын хоёрт орж байгаа Pagani Zonda Clinque Roadster загвар нь 3.4 секундэд 96 км/цаг хурд авах чадвартай ба дээд хурд нь 347 км/цаг юм.

3. Lamborghini Reventon

1.600.000 доллар. Энэ жагсаалтын гуравт Ломбаржин орж байна. Анх Ломбаржинийг Итали хүн санаачлан үйлдвэрлэсэн ба голдуу спорт загварын гайхалтай хүлгүүдийг үйлдвэрлэдэг гэдгээр нь машин сонирхогч хэн бүхэн андахгүй мэднэ. Тэдний бас нэг спорт загварын машин болох Lamborghini Reventon юм. Энэ загвар нь 12 12 цилиндр хөдөлгүүртэй бөгөөд хурд авах чадвар нь 3.3 секундэд 96 км/цагийн хурд авдаг бол дээд хурд нь 338 км/цаг хурдалдаг байна. Lamborghini Reventon-ний хувьд гадна өнгө үзэмж нь элдэв янзын чимэг маяггүй, өө сэвгүй тансаг загвар юм

4. McLaren F1

Английн уралдааны жолооч Jonathan Palmer-ын унаж байсан McLaren F1 машин нь 1994 онд дэлхийн хамгийн хурдан машин гэсэн алдрыг хvртжээ. Ердєє 107 ширхэг McLaren F1 vйлдвэрлэгдэн гарсан ба 1994 онд 371.8 км/цаг хурдаар дэлхийн дээд хурдыг тогтоож байсан ч энэхvv амжилтыг 1998 онд 391 км/цаг гэсэн хурд гvйцэж тvрvvлсэн юм.

5. Ferrari Enzo

670.000 америк доллар. Ferrari бол хамгийн сайн чанарын машин үйлдвэрлэдэг гэдгээрээ дэлхийд алдартайгаас гадна "Формула 1” уралдааны зам дээр 1948 оноос хойш 800 удаа тасралтгүй гараа хийснээрээ гайхагддаг билээ. Ferrari-гийн Enzo загвар нь хамгийн үнэтэй, хамгийн гайхалтай машинуудын жагсаалтын тэг дунд нь давхиж яваа бөгөөд хамгийн их нэрд гарсан супер машин юм. Enzo нь 12 цилиндртэй, 3.4 секундэд 96 км/цаг хүртэл хурдалдаг бөгөөд дээд хурд нь 347 км/цаг давхих хүчин чадалтай ажээ. Нийтдээ зөвхөн 400 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар 1,000,000 долларын үнэ хүрч зарагдсан удаатай.

6. Pagani Zonda C12F

667.321 доллар. Эртний андын нуруудын салхины бурханаар нэрлэгдсэн Италийн нэгэн жижигхэн хувийн компаний үйлдвэрлэсэн Pagani Zonda С12 F хурдны машин нь дэлхийн тав дахь хурдан машин, сүүлийн үеийн машинуудыг үнээрээ цохиж яваа зургаа дахь хүлэг гээд гайхалтай амжилтыг дагуулж яваа машин юм. Уг машин нь 7.3 литрийн V12 хөдөлгүүртэй. 594 морины хүчтэй 3.5 секундэд 96 км/цаг хүртэл хурдалж, 344 км/цагийн дээд хурдад хүрэх чадвартай.

7. SSC Ultimate Aero

645.400 доллар. Ultimate Aero нь хэдийгээр үнийн жагсаалтаараа дундуур давхиж яваа боловч "Shelby Super Cars" бол хамгийн өндөр хурдтай машин бүтээх зорилготойгоор энэ онд худалдаанд гаргасан шинэ загвар юм. Энэ машин нь 1287 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй, дээд хурд нь 411 км/цаг бөгөөд 2.7 секундэд 96 км/цаг хүртэл хурдаа авах чадвартай юм. Яг энэ загварын машиныг дахиад зөвхөн 25 ширхгийг үйлдвэрлэхээр зэхэж байгаа юм байна.

8. Ascari A10

Энэ супер спорткарыг ердөө л 10 ширхэгийг үйлдвэрлэжээ. 625 морины хүчтэй, 100 км/цагийн хурдаа ердөө л 2,8 сек-д авдаг юм байна. Сонирхуулахад 2007 оны хамгийн хурдан спорткараар шалгарч байсан байна.

9. Saleen S7 Twin Turbo

Дээд хурд 399 км/ц. 3.2 секундэд 100 км/ц хурдлах чадалтай 750 морины хүч бүхий давхар турбо өсгөгчтэй V8 хөдөлгүүртэй. 555.000 ам.долларын үнэтэй сэтгэл татам гайхалтай унаа.

10. Koenigsegg CCX

Дээд хурд 394 км/ц. 806 морины хүч бүхий 90 градусын өнцөгтэй V8 хөдөлгүүртэй. 100 км/ц-ын хурдыг 3.2 секундэд авна. 545.000 ам.долларын үнэтэй уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэдэг ба үйлдэрлэгдсэн даруйдаа дэлхийн хамгийн хурдан машинд тооцогдож байжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1051 | Added by: DeviL | Rating: 0.0/0
Total comments: 3
# Зочин мягмар, 19.56
wow unen nice cool
0