This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 2сар » 29 » “Sweetymotion”-ийн тасалбар 70 мянга
16.52
“Sweetymotion”-ийн тасалбар 70 мянга
"Sweetymotion” хамтлагийнхан 15 жилийн ойдоо зориулж, ирэх гуравдугаар сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд эрэгтэй дуучидтай хамтран "Амплаггед” тоглолт хийхээр болсон. Тоглолтод монголын шилдэг эрэгтэй дуучид оролцон, олны сэтгэл зүрхийг байлдан дагуулах олон сайхан дууг "Sweetymotion” хамтлагтай амьд хөгжмийн дор дуулна. 

Хайрын дуугаар үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлэх энэ үдэш хайртай эхнэрээ, найз бүсгүйгээ, ээжийгээ баярлуулахыг хүсвэл "Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрүүд, 1109 рүү утасдаарай. Учир нь "Амплаггед” тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарлаа. Тасалбар партер, ложа, бэльтаж гэсэн сонголттойгоор 30, 50, 70 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалж байна. 

Энэ талаар хамтлагийн гишүүн Сүндэрээ "Бид энэ жил урьд ажиллаж байснаасаа ч их хөдөлмөрлөх болно. Хамтлаг ийм олон жил оршин тогтноно гэдэг хүн бүрт олдох хувь тавилан биш. Тиймээс бидэнд ийм боломжийг олгосон сонсогч, фенүүдээ энэ жил чадах чинээгээрээ баярлуулах болно. Энэ жилийн анхны тоглолтдоо та бүхнийг урьж байна” хэмээлээ. 
Category: Оддын амьдрал | Views: 783 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 1
# Зочин Пүрэв, 14.20
tongue yamar teneg yum be
0