This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 3сар » 29 » Д.Медведевийн муур алдаршив
22.20
Д.Медведевийн муур алдаршив
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нарын муур, ноход дэлхийд алдаршиж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн Дорофей хочит муур жинхэнэ "од” болж байна. Өнөө өглөөнөөс Twitter-ийн алдартнаар Дорофей муужгай тодроод байгаа юм. 

Дорофей гэнэт дуулиан тарьсны шалтгаан нь Оросын Төрийн тэргүүний хайртай муужгай гэрээсээ гэнэт алга болсон гэнэ. "Собеседник”-аас эхлээд Оросын хэвлэлүүдэд бичсэнээр Москвагийн Рублево-Успенскийн зам дагуух шонгууд дээр алга болсон муурны тухай зарлалууд нааж, Оденцовын дүүргийн цагдаагийн анги, тасгууд ойр орчмоор самналт хийн хайж байгаа талаар мэдээлжээ. 

Харин Оденцовын дүүргийн цагдаагийн ажилтнууд муур алга болсон тухай мэдээлэл манайд ирээгүй. Ерөнхийлөгчийн өргөөнөөс ямар ч амьтан алга болоогүй. Дорофей алга болсон гэдэг нь зүгээр л сэтгүүлчдийн "нисгэсэн бор шувуу” байх гэжээ. 

Ямар боловч энэ дуулианы далимаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн1000 ам.долларын үнэтэй "Невская маскарадная” хэмээх ховор үүлдрийн муужгай дэлхийд танил боллоо. Муур үнэхээр алга болсон байлаа гэхэд долоон настай, багад нь засч хөнгөлсөн тул ижил хайж явсан байх үндэслэлгүй гэнэ. Зулзага байхдаа Дорофей догшин авиртай, Д.Медведевийг маажчихдаг, хөрш амьдарч байсан М.Горбачевийн мууртай "зодолдож” багагүй дуулиан дэгдээж байжээ. Зодооны балгаар Дорофей гэмтэж сар шахам антибиотикаар "бөмбөгдүүлж” байж сэхсэн гэнэ. Дорофейн адал явдал барагдахгүй байсан тул илүү эвгүй байдалд оруулахгүйн тулд арга буюу хөнгөлүүлжээ. 

Энэ удаа Дорофей яагаад алга болсон, эсвэл алга болоогүй зүгээр л "бор шувуу”-нд өртсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа ч өнөөдрийн Twitter-ийн алдартнаар яах аргагүй тодроод байна.
Category: Оддын амьдрал | Views: 1022 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]