This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 4сар » 1 » Робби Уильямс аав болно
11.04
Робби Уильямс аав болно
Дуучин Робби Уильямс тун удахгүй аав болох гэнэ. Баярт мэдээг дуучин эр өөрийн албан ёсны вэбсайтаар дамжуулан зарлажээ. Робби "Найзууд аа, би та бүхнээс нууж байсан нууцаа задалъя. Айда бид хоёр удахгүй аав ээж болох нь ээ. Айдаг эхо-д харуулахад бид хоёр бүр уйлсан. Живх хүртэл бэлтгээж байгаа. Ээжийнхээ хэвлийд бойжиж буй тэр нялх амьтанд би хэдийнэ хайртай болсон. Би яг одоо ч уйлж байна. Ямар их баяр вэ?” гэжээ. Робби Уильямс, Айда нар дөрвөн жил үерхсэний эцэст 2010 онд Лос Анжелест хуримласан аж.  Робби Уильямс "Намайг сургуульд байхад  царай муутай хүмүүсийн хүүхэд ёстой хөөрхөн байдаг байсан. Гэхдээ манай хүүхэд бид хоёрын сайн сайхныг нь дуурайх байх. Гэхдээ ямар ч хүүхэд байсан би хайрлана гэдгээ мэдэж байна” гэж бичжээ. 
Category: Оддын амьдрал | Views: 1478 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]