This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 4сар » 15 » Саймон Коулын нууц хайр
18.56
Саймон Коулын нууц хайр
Их Британийн хөгжмийн ертөнцийн могул Саймон Коул, Австралийн дуучин Дэнни Минноу нар амрагийн харьцаатай байсан ч илэрчээ. BBC-гийн сурвалжлагч Том Бауэр "The Intimate Life Of Simon Cowell” номондоо тэднийг дурлалт хос байсан тухай бичжээ. Саймон Коул Дэннид яг л жаахан хөвгүүн шиг дурлаж байжээ. Тэр бүү хэл Дэннид жинхэнээсээ хайртай байсан гэнэ. Сурвалжлагч Том Бауэрын бичсэнээр Саймон, Дэнни нарын амрагийн харьцаа харамсалтай нь богино настай байсан аж. Австралийн дуучин Дэнни 2007 онд "X Factor”-ын шүүгчээр ажиллаж байсан үе нь Саймон түүнийг ид сонирхож байсан үе гэнэ. Дэнни Миноу нь Австралийн нэрт дуучин Кайли Миноугийн дүү билээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1056 | Added by: DeviL | Rating: 5.0/2
Total comments: 1
# DeviL Ням, 21.59
Devil2
0