This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 8сар » 5 » Ганцаараа олимпийн 17 алтан медаль зүүгээд байна
11.44
Ганцаараа олимпийн 17 алтан медаль зүүгээд байна
АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс өөрийн нэрийг олимпийн түүхэнд бүхий л талаар тэргүүнд эгнээнд бичүүлэхээр болж байна. Тэрээр өнөөдөр 100 метрийн мэлхий сэлэлтэд 51,21 секундээр алтан медаль хүртэж олимпийн наадмаас 17 дахь алтан медалиа (Лондон-2012-оос гурван алт, хоёр мөнгө зүүсэн) өөрийн болгов. Замын хагаст дөнгөж долоод явж байсан Фелпс бариа сайн хийдгээ харуулан түрүүлсэн юм. Хэдхэн хоногийн өмнө 200 метрийн мэлхий сэлэлтээр түүнийг ялж байсан Өмнөд Африкийн Чад ле Клос ОХУ-ын Евгений Коротишкиний хамтаар мөнгөн медалийн амжилт үзүүлжээ.27 настай тэрээр маргааш 4х100 метрийн холимог буухиад АНУ-ын багаас мөн уралдана. Фелпсийн олимпийн наадамд 2004, 2008, 2012 онд оролцож 17 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт 21 медаль цуглуулаад байна.Үүний өмнөхөн АНУ-ын залуу сэлэгч эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрөлд 2 минут 04,06 секундээр дэлхийн рекордыг шинэчилсэн юм.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 870 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 1
# DeviL Ням, 12.12
Nice2
0