This is an example of a HTML caption with a link.
Main » 2012 » 8сар » 5 » ОХУ-ын дугуйчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ
11.56
ОХУ-ын дугуйчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ
ОХУ-ын дугуйн спортын тамирчин Виктория Баранова сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тул Лондонгийн зуны олимпийн наадмаас хасагджээ. Өдгөө 22 настай тэрбээр өчигдөр болсон замын дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд хурд сорих байсан ч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул хасагдсан байна. Олон улсын олимпийн хорооноос явуулсан олимпийн өмнөх сорилд хамрагдаж, долдугаар сарын 24-нд Беларусьт сэргээшийн шинжилгээ өгсөн түүний дээжээс тестостерон даавар илэрсэн ажээ. Нэгэнт хориотой бодис илэрсэн тул Олон улсын дугуйн холбоо ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тус холбооны хэвлэлийн төлөөлөгч "Бид ОУОХ-той нягт холбоотой ажиллаж байгаа. Үүний дүнд сэргээштэй тэмцэх бидний ажил нэг алхам урагшиллаа” хэмээн мэдэгджээ.Барановагаас өмнө Албанийн хүндийг өргөлтийн тамирчин Хисен Пулаку станозолол гэх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон тул олимпийн наадамд өрсөлдөх эрхгүй болсон билээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 771 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]