This is an example of a HTML caption with a link.
Main » 2013 » 8сар » 17 » 123 настай хөгшин Боливид амьдарч байна
16.36
123 настай хөгшин Боливид амьдарч байна

Боливид манай гаригийн хамгийн өндөр настан амьдарч байна. Тэрбээр хэт их насалснаас хэдэн настайгаа ч сайн санахгүй байгаа гэнэ. Кармело Флорес Лауро таяг тулдаггүй, харааны шил зүүдэггүй, харин муу сонсдог. Тэрбээр сэтгүүлчдэд "Би 100-аас илүү настай.  Арван жилийн өмнө өнгөрсөн эхнэрээ их үгүйлж байна. Гурван хүүхдээс нь ганцхан үлдсэн ч 16 ач, 39 ачанцартай” гэж хэлжээ.

Түүний ачанцар 27 настай хүү Эдвин "Өвөө 1933 онд Парагвайтай байлдсан Чакийн дайнд явж байсан” гэсэн байна. Харин өвөө энэ тухайгаа бүдэг бадаг санадаг. Тэр төрөлх нутгаасаа холдож үзээгүй аж.

Боливийн архивын газрын захирал иргэний бүртгэл мэдээлэлд өвгөнийг 1890 оны долдугаар сарын 16-нд төрсөн гэсэн бичиг баримт байгаа гэж ярьсан байна. Гэсэн ч гэрчилгээг сэтгүүлчдэд үзүүлээгүй бөгөөд хувийн баримт гэсэн хариулт өгчээ.

эх сурвалж :shuud.mn
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1260 | Added by: DeviL | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]