This is an example of a HTML caption with a link.
Main » 2014 » 1 сар » 5 » Ким Чен Ун хүргэн ахаа 120 нохойд идүүлэн цаазалжээ
22.35
Ким Чен Ун хүргэн ахаа 120 нохойд идүүлэн цаазалжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тэкийг тус улсын Цэргийн шүүх хурлаар  "Эх орноосоо урван тэрсэлсэн, нохойноос ч дор хүн” хэмээн үзэж цаазаар авах ял оноогоод байсан билээ. 

Тэгвэл удирдагч Ким Чен Уны хүргэн ахыгаа яаж алуулсан нь олонд ил боллоо.   Оросын «Россия 24» телевизийн мэдээлж байгаагаар Чан Сон Тэк болон түүний туслахуудыг  нохойд идүүлэн хороосон байна.

Тэднийг хороох үеэр хувцасыг нь тайлж нүцгэнээр байлгасан бөгөөд хэдэн өдрийн турш өлсгөлөн байсан 120 нохойгоор дайруулжээ. Ноход нэг цаг орчим хугацаанд Чан Сон Тэк болон түүний туслахуудыг тарчлаасан байна. Хятадын хэвлэлийнхний мэдээлж буйгаар тэднийг ийнхүү хороох үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унаар удирдуулсан тус улсын төрийн түшээд харж зогссон аж.

Мэдээний эх сурвалж:www.time.mn
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1509 | Added by: bilgee | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]