This is an example of a HTML caption with a link.
Main » 2014 » 1 сар » 15 » 9.11-ний үед ажиллаж байсан цагдаа нарыг баривчилжээ
15.52
9.11-ний үед ажиллаж байсан цагдаа нарыг баривчилжээ

2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр 3000 гаруй хүн амиа алдсан. Энэ нь  Аль-Кайда бүлгийн хувьд АНУ-ын эсрэг хийсэн хамгийн том дайралтын нэг гэж үздэг.

Энэхүү аймшигт халдлагын үеэр ажиллаж байсан 100 орчим албан хаагчдыг өнөөдөр баривчилжээ.

Тэднийг баривчлах болсон шалгаан нь есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж худал мэдүүлэг өгсөн 72 цагдаагийн ажилтан, найман гал сөнөөгч, таван аврагчийг хорьжээ.

 

Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар тэдгээр албан хаагчид халдлагаар далимдуулан улсаас тэтгэмж авсан. Албан хаагчдын дийлэнх нь халдлагын үеэр цочролд орж, сэтгэцийн өвчтэй болсон гэжээ. Тэдгээр албан хаагчдад сард дээд тал нь 500 мянган ам.долларын нөхөн олговор авч байжээ.

Өнгөрсөн онд 20 гаруй жилийн хугацаанд ажлын чадвараа алдсан хэмээн худал мэдүүлэг өгсөн 32 хүнийг баривчилж, 5-20 жилийн хорих ял оноосон юм. Тэдгээр хүмүүс теннис тоглож, дугуйн уралдаанд оролцож яваад тагнуулын албаныханд баригджээ.

Эх сурвалж: www.shuud.mn 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1809 | Added by: bilgee | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]