Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Лондонгийн олимпийн дэвжээнээс медалгүй буулаа. Үнэхээр харамсалтай байна. Гэвч энэ бол спортын ертөнцөд болдог л үйл явдал. Тамирчин хүний тавиланд тохиолддог л хүнд хэцүү үе.