This is an example of a
HTML caption with
a link.
Main »
2012 » 2сар » 25 » Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил
13.24 Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил |
-
- Япончууд "Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
- Венецид "Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
- Калифорнийн Санта-Барбара дахь "Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж "Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.
- Парист "Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
- "LEGOLAND” компанид (Калифорни) "Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.
- Хельсинкэд "Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.
- Цюрихийн нисэх онгоцны буудал дээр "Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.
- Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) "Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах "Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй "Кокос”-той ажиллана даа.
- АНУ-ын Мемфисийн "Peabody”-д "Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.
- "Amanbagh”-д (Энэтхэг) "Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 907 |
Added by: DeviL
| Rating: 5.0/1 |